1. Windows 10 үйлдлийн системийг суулгах флеш диск бэлдэх
Хэрэглэх флеш диск 4GB -аас дээш багтаамжтай байх хэрэгтэй. Суулгах үед флеш диск доторх зүйлсийг арилгах тул хоосон байх хэрэгтэй. Таны интернетийн хурдаас хамаарч татаж авах цаг ондоо байна. Интернетийн хурд тань удаан бол удаан татна.
2. Windows 10 -ыг суулгахад таны компьютер дараах үзүүлэлтийг хангасан байх шаардлагатай
CPU: 1GHz болон түүнээс хурдан
RAM: 32bit бол 1GB-аас дээш. 64bit бол 2GB-аас дээш
Хард дискийн зай: 32bit бол 16GB-аас дээш. 64bit бол 20GB-аас дээш.
3. Үйлдлийн системийн 32bit болон 64bit-ийн ялгаа. Bit гэдэг нь нэг дор тооцоолж чадах битийг илэрхийлж байгаа ба 64bit нь 32bit -ийн үйлдлийн системээс хамаагүй их тооцооллыг нэг дор хийж чадна гэсэн үг юм. 32bit үйлдлийн системийн CPU нь 2 -ын 32 зэрэгт хүртэлх мэдээлэл буюу 4,294,967,295 мэдээллийг нэгэн дор бодох чадвартай. Харин 64bit үйлдлийн системийн CPU нь 2 -ын 64 зэрэгт хүртлэх мэдээлэл буюу 18,446,744,073,709,551,615 мэдээллийг нэгэн зэрэг бодох чадвартайгаараа ялгаатай юм. 32bit -ын үйлдлийн систем нь 4GB-аас их RAM-ийг ашиглаж чадахгүйг анхаарна уу. Та өөрийн хэрэглэж буй комьпютерыг хэдэн bit -ын үйлдлийн системтэй болохыг дараах үйлдлээр харж болно. Start цэсний Search хэсэгт dxdiag гэж бичнэ. Гарч ирсэн цонхонд таны комьпютерын мэдээлэл гарах болно.
Хэрхэн Windows 10 үйлдлийн систем суулгах вэ

