ӨРГӨСТ ХЭМХНИЙ ГАЙХАМШИГТАЙ АШИГ ТУС


Өргөст хэмхэнд танд өдөр тутам шаардлагатай бараг бүх витамин байдаг. Зөвхөн нэг өргөст хэмхэнд витамин В1, В2, В3, В5, В6, фолийн хүчил, витамин С, кальци, төмөр, магни, фосфор, кали болон төмөр агуулагддаг байна.

Үдээс хойш сульдах байдал мэдэрч байна уу, содатай усаа хойш нь тавиад нэг өргөст хэмх ав. Өргөст хэмх олон цагийн турш энергиэ хадгалах витамин В болон нүүрсусаар баялаг.

Усанд орсны дараа угаалгын өрөөний толь цантахаас залхаж байна уу? Тольныхоо дагуу өргөст хэмх үрээд үз, энэ нь цанг арилгаж, зөөлөн үнэрийг мэдрүүлэх болно.

Таны тариалангийн талбайг өт авгалдай сүйтгээд байна уу? Тэгвэл өргөст хэмхийн нэлээн хэдэн зүсмийг нарийн боовны жижиг лаазанд хийхэд таны цэцэрлэг бүхий л улирлын туршид өт авгалдайгүй байх болно. Өргөст хэмхэнд байдаг химийн бодисууд хөнгөн цагаантай урвалд орж хүмүүст мэдэгдэхгүй үнэрийг ялгаруулах ба энэ нь авгалдайг галзууруулж талбайгаас зугтахад хүргэдэг.

Гадагшаа гарах юм уу усан сан руу явахаасаа өмнө илүүдэл өөхөө байхгүй болгох хурдан бөгөөд амар аргыг хайж байна уу? Асуудалтай хэсгүүд дээрээ өргөст хэмхийг үрэх буюу хэдэн зүсмийг наахад өргөст хэмхийн найрлагад байдаг химийн бодисууд арьсны тань коллагеныг чангаруулж, гаднах давхаргыг нягтруулах ба илүүдэл өөхний харагдах байдлыг багасгадаг. Үрчлээнд мөн гайхалтай үйлчилдэг!

Шарталт, аймаар толгойн өвчнөөс зугтмаар байна уу? Хэдэн зүсэм өргөст хэмх идээд унтахад та сэргэлэн цовоо, толгойн өвчингүй сэрэх болно. Өргөст хэмхэнд шарталт болон толгойн өвчнөөс сэргийлэх хангалттай сахар, В витамин, биенээс алдагдсан чухал эрдэс тэжээлийг сэргээх электролит, бүхнийг тэнцвэртэй байлгах зүйлсүүд байдаг.

Үдээс хойш болон оройн хоолны өмнөх өлсөлтийг давмаар байна уу? Өргөст хэмх нь олон зууны туршид Европын ан гөрөөчин, худалдаачин болон эрэл хайгуулчдын өлсөлтийг намдаах түргэн хоол болж байжээ.

Чухал уулзалт, ажлын ярилцлагадаа яарч байх үедэээ гутлаа өнгөлөхөд зориулах хангалттай цаг байхгүй байна уу? Өргөст хэмхийн шинэхэн зүсмээр гутлаа өнгөлөхөд түргэн бөгөөд удаан хугацааны турш тэсэх гялалзсан өнгөтэй болох болно.

Чихарсан дуутай хаалганы нугасыг засах хэрэг гарав уу? Зүссэн өргөст хэмхийг асуудалтай байгаа тэр хэсэг дээр үрээд үз, зүгээр болчихлоо!

Та ядаргаанд ороод дээрээс нь массаж, гоо сайхны газар луу явах цаг алга уу? Нэг өргөст хэмхийг голоор нь зүсээд буцалж буй усанд хий. Өргөст хэмхийн химийн болон тэжээлийн бодисууд буцалж буй устай урвалд орсноор тайвшруулах зөөлөн үнэр, уур гаргах бөгөөд энэ нь шинэ төрсөн эх болон шалгалтандаа бэлдэж буй оюутнуудын ядаргааг бууруулсан нь батлагдсан юм.

Өдрийн хоолоо идээд дууссаны дараа танд бохь, гааны аль нь ч байхгүй байна уу? Хэрчим өргөст хэмхийг аваад тагнайндаа хэлээрээ наагаад 30 секунд болоход л химийн бодисууд нь таны аман дахь муухай үнэрийг үүсгэгч бактерийг устгах болно.

Усны цорго, угаалтуур, зэвэрдэггүй ган эдлэлээ цэвэрлэх “ногоон” аргыг хайж байна уу? Хэрчим өргөст хэмх аваад цэвэрлэх хэсэг дээрээ үрж өг, энэ нь олон жилийн зэвийг арилгаад зогсохгүй, таны эдлэл дээр зураас үлдээхгүй, хуруу хумсыг чинь гэмтээхгүй гээд олон ач тустай.

Үзгээр бичиж байгаад алдаа гаргачихав уу? Өргөст хэмхийн хальсыг аваад буруу бичсэн зүйлээ зөөлөн үрээд үз, энэ арга мөн хүүхдүүдийн энд тэнд бичсэн өнгийн харандаа, тодруулагчийн ул мөрийг арилгахад найдвартай туслах болно.

FACEBOOK ХУУДАС

ЭРҮҮЛ МЭНД

Цааш унших

ГОО САЙХАН

Цааш унших

БОЛОВСРОЛ

Цааш унших

ТЕХНИК ТЕХНОЛОГИ

Цааш унших

ГЭР АХУЙ

Цааш унших

МӨНГӨ САНХҮҮ

Цааш унших

СЭТГЭЛ ЗҮЙ

Цааш унших

СУРТАЛЧИЛГААН ДЭЭР ДАРЖ БИДНИЙГ ДЭМЖСЭНД БАЯРЛАЛАА


x