ЭНЕРГИ СОРДОГ ХҮМҮҮСЭЭС ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛААРАЙ


Хамгийн гол нь таны эргэн тойронд байгаа ямар хүн сөрөг энерги явуулдаг вэ гэдгийг таньж мэдэх. Тийм хүнийг анх хараад мэдэх тийм амар зүйл бишээ. Гэтэл бидний сайн сайхан хүн гэж бодсон хүмүүс маань энергийн вампир байж ч болно.
Та ярьж харилцаж буй хүнийхээ ярианы сэдвийг анхаараарай. Хэрвээ таны эргэн тойронд байгаа танил чинь, найз чинь, ойрын чинь хүн байнга л амьдрал хэцүү байна, тийм ч юм бүтэхгүй, ийм ч юм өвдөөд гэх сөрөг яриа өрнүүлдэг хирнээ тэр бүгдийг засаж залруулж сайжруулах гэж ч оролддоггүй тийм хүн бол энергийн вампир юм. Хэрвээ та энергийн вампирыг таниж мэдвэл түүнээс өөрийгөө хэрхэн хамгаалах талаарх мэдээллийг хүргэе.

Шалтгааныг ол

Магадгүй та нарын эргэн тойронд өөртөө итгэлгүй өөрийгөө хамгаалдаг ганц арга нь хүнд зовлонгоо ярьж байнга л өөрийгөө өрөвдүүлэх гэдэг хүн байж болно. Эдгээр хүмүүс бол анхаарлын төвд байж найз нөхөд ойр дотныхоо хүмүүсээр өрөвдүүлэх тухай л боддог.

Инээ

Хэрвээ тантай энергийн вампир яриа өдөхийг хүсвэл өөдөөс нь инээмсэглээд аль болох яриаг нь дэмжиж ярихгүй байх. Хамгийн гол нь тэр хүний талд байгаа мэт байж өөр лүүгээ сөрөг энерги авахгүй байх хэрэгтэй. Энергийн вампир-д бол таны реакци хэрэгтэй. Эдгээр энергийн вампирууд бол реакциаар хооллодог хүмүүс байдаг. Өөрийгөө өөр хүний сөрөг энергийн торонд бүү оруул. Өөртөө ингэж хэлэх хэрэгтэй:Энэ хүнд уйтгартай байна, миний талаас жоохон эерэг энерги өгвөл түүнд туслана, тэгвэл би баяртай байх болно. Хэрвээ үгүй бол надад түүний сөрөг энерги надаа хамаагүй гэж дотроо бодож хэл.

Ингэж хэл

Xэй ингэхэд чи надаа ямар ч хамаагүй нэг гоё юм ярьж өгөөч гэж хэл. Таныг ингэж асууснаар үргэлж гомдоллож үргэлж л муу юм ярьдаг хүн ямар нэгэн сайхан юмыг санана.

Үргэлж сана

Сөрөг энергинд автахгуй байх нь зөвхөн таниас өөрөөс тань л хамаарна.
Хэн нэгэнд туслахыг хүсэж байгаа бол өөрийгөө бүү ашиглуул.
Зогсоо зайгүй гомдоллын үгийг нь сонссоноор та тэр хүнд тусалж байна гэсэн үг биш. Та андуурж байна. Өөрийгөө үнэлж эхэл. Хэнд туслах уу хэнд туслахгүй вэ гэдгээ сонго. Зүгээр л нэг сонссоноор та тэр хүнд ч мөн өөртөө ч туслахгүй. Тиймэрхүү ярианы дараагаар та ядарснаа, залхасанаа, тайван биш байдлыг мэдэрдэг үү? Хэрвээ мэдэрсэн бол та тэр хүндээ бодитой тусалсан ч юмгүй өөрийнхөө хамаг энергийг л өгсөн гэсэн үг. Энэ нь танд ч муу тэр хүндээ ч муу.

Байнга давтаж бай

Би чамд хайртай, чамд баярлалаа, намайг уучлаарай, чамд сайн сайхныг хүсье гэж дотроо тэр хүндээ хандаж хэлж байх. Танд инээдтэй санагдаж магадгүй гэхдээ энэ техник их үр дүнтэй шүү.

Өөрөө буруутай мэт байж, туслах ёстой мэтээр бүү бод

Өөрийг чинь буруутай мэт сэтгэгдэл төрүүлдэг нь энергийн вампирууд юм. Та тэр хүнд заавал туслах ёстой мэт сэтгэгдэл танд төрүүлэх нь тийм энергийн вампируудын гол зорилго оршдог. Аль болох тийм бодлоос зайлсхий, тийм вампируудад таны энерги л хэрэгтэй. Танд дандаа л болохгүй юм ярьж байдаг ярилцагчид проблемийг нь шийдэж өгөх ёстой мэт бодлоос зайлсхий. Зарим тийм хүмүүсийг зөнд нь орхичих хэрэгтэй.Тэгснээр тэдгээр хүмүүс өөрийнхөө хувийн амьдралыг үүрж хариуцлагаа мэдэж сурна. Ер нь тиймэрхүү энергийн вампирууд бол би өөрийнхөө проблемийг өөрөө шийдэж яахын хүмүүс миний өмнөөс шийдээд өгчих юм чинь гэсэн бодолтой байдаг. Тийм учраас зүгээр л орхичих.

Өөрийнхөө амьдралын энерги дээр төвлөрч сур

Таны дотор хичнээн эерэг энерги байна төдий чинээ та сөрөг энергээс хол байж чадна.
Энергийн вампирууд амьдралд байсаар л байх болно, гол нь тэдэнтэй яаж харьцахыг л сурах хэрэгтэй. Хэрвээ та үүнийг өөрөөсөө хол байлгаж чадахгүй бол таны амьдралд муугаар нөлөөлсөөр л байх болно. Энерги чухал аа чухал

эх сурвалж: women-center.mn

FACEBOOK ХУУДАС

ЭРҮҮЛ МЭНД

Цааш унших

ГОО САЙХАН

Цааш унших

БОЛОВСРОЛ

Цааш унших

ТЕХНИК ТЕХНОЛОГИ

Цааш унших

ГЭР АХУЙ

Цааш унших

МӨНГӨ САНХҮҮ

Цааш унших

СЭТГЭЛ ЗҮЙ

Цааш унших

СУРТАЛЧИЛГААН ДЭЭР ДАРЖ БИДНИЙГ ДЭМЖСЭНД БАЯРЛАЛАА


x