НҮҮРНИЙ АЛЬ ХЭСЭГТ БАТГА ГАРСНААС ХАМААРЧ ЭРҮҮЛ МЭНДДЭЭ АНХААРАЛ ХАНДУУЛААРАЙ



Батга нүүрний тодорхой нэг хэсэгт давтамжтай гарах хандлагатай байдаг. Ийнхүү дахин давтан гарах нь эрүүл мэндэд тань асуудал байна гэдгийг хэлж буй хэрэг юм. Та доорхи мэдээллийн тусламжтай таны ямар эрхтэн системийн эрүүл мэндэд анхаарал шаардлагатай болсон байна вэ гэдгийг мэдэж аваарай.



Духны дээд хэсэгт гарсан батга:

Энэ хэсэгт гарсан батга нь ходоод гэдэс болон, шээс давсагны орчимд хорт бодис үүссэний шинж тэмдэг юм. Тухайн хэсгийн хорт бодисын гадагшлуулахын тулд илүү их цай, ус, жимс, ногоо хэрэглэх шаардлагатай.


Духны доод хэсэгт гарсан батга:

Энэ хэсэгт гарсан батга стресст их өртөж байгаагийн дохио бөгөөд илүү тайван байх хэрэгтэй. Дасгал хөдөлгөөн илүү их хийж, ширхлэг ихтэй хоол хүнс хэрэглэн мөн тамхи татахаа зогсоох хэрэгтэй.


Чихэн дээр батга гарах:

Энэ бол таны бөөр маш их ачаалалтай байгаагийн шинж юм. Давс ихтэй бүтээгдэхүүн, кофены хэрэглээгээ багасгаж түүний оронд ус их уу.


Нүд хөмсөгний орчимд гарсан батга:

Элэгний эрүүл мэнд муудсаны шинж тэмдэг. Хэт орой хооллохгүй байх, өөх тос сахар ихээр агуулсан хоол хүнс хэрэглэхгүй байх, цагаан идээ согтууруулах ундаа хэрэглэхээ багасгах хэрэгтэй. сануулж байна.


Хацарны дээд /шанаа/хэсэгт гарсан батга:

Амьсгалын замын эрүүл мэндэд асуудал үүссэн гэдгийн дохио бөгөөд зүрхний дасгал хийн тамхи татахаа болих хэрэгтэй.


Хацарны доод хэсэгт гарсан батга:

Энэ хэсэгт батга гарах нь амны хөндийн эрүүл мэндэд асуудал үүссэний дохио юм. Шүдээ тогтмол угааж, амаа ам зайлах шингэнээр байнга зайлж амны хөндийгөө эрүүл, цэвэр байлгахад анхаарах хэрэгтэй. Түргэн хоолны хэрэглээгээ зогсоож С витамины хэрэглээгээ нэмэгдүүлээрэй.


Эрүүний хэсэгт гарсан батга:

Энэ хэсэгт гарсан батга нь гармоны тогтворгүй байдлыг харуулж буй ажээ. Нойр сайн авч, түргэн хоолны хэрэглээгээ багасган, стрессээс өөрийгөө чөлөөлж байгаарай.


Эрүүний гол хэсэгт гарсан батга:

Энэ нь ходоод гэдсэнд хорт бодис ихээр хуримтлагдсаны шинж тэмдэг юм. Ширхлэг ихтэй хоол хүнс хэрэглэж, ходоод, гэдэг, бүдүүн гэдсэнд хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулаарай.


Хүзүү цээжээр гарсан батга:

Дархлалын систем муу байгаагийн шинж тэмдэг. С витамины хэрэглээгээ нэмэгдүүлж, зохистой нойр авч /7-8 цаг унтах хэрэгтэй/, тогтмол дасгал хөдөлгөөн хийж стрессээс ангид байгаарай.


Эх сурвалж: www.emch.mn

FACEBOOK ХУУДАС

ЭРҮҮЛ МЭНД

Цааш унших

ГОО САЙХАН

Цааш унших

БОЛОВСРОЛ

Цааш унших

ТЕХНИК ТЕХНОЛОГИ

Цааш унших

ГЭР АХУЙ

Цааш унших

МӨНГӨ САНХҮҮ

Цааш унших

СЭТГЭЛ ЗҮЙ

Цааш унших

СУРТАЛЧИЛГААН ДЭЭР ДАРЖ БИДНИЙГ ДЭМЖСЭНД БАЯРЛАЛАА


x