ХЭЦҮҮ ҮЕД ӨӨРИЙГӨӨ УРАМШУУЛЖ, ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАЖ СУРАХ



Заримдаа танд хүнд хэцүү санагддаг уу? Энэ бол хэвийн л зүйл. Энэ бол амьдрах, амьд байгаагийн нэг хэсэг. Амьдрал яг л долгио, давалгаа шиг. Мандаж дээшлэх үе ч бий, унаж бүтэлгүйтэх үе ч бий. Ямар нэг оргил цэг буюу оргил үе, бууралтын цэггүй зүйл гэж үгүй.

Заримдаа хүнд хэцүү санагдаж, сайн сайхан санагдах үе байх боломжгүй санагдах нь бий. Хэрэв та тэгдэг бол та ганцаархнаа биш. Бид бүгдээрээ л тэгдэг.

Цаг хугацааны явцад өөрийгөө өргөж, хүнд хэцүү үеийг даван гарах олон аргуудыг сурсан. Тэр л үедээ өөрийгөө урамшуулж, идэвхижүүлэх аргыг суралцсан. Тэгвэл өөрийгөө өргөж, урамшуулах дараах 10 аргыг уншъя.

Бүтэлгүйтэл бол түр зуурын л асуудал гэдгийг сана

Зоос болгон хоёр талтай. Түүнтэй адил та бүтэлгүйтэл, бэрхшээлтэй ч тулгарна, дээш мандаж амжилтанд хүрэх үе ч тохиодог. Хүнд хэцүү, урам зориггүй үедээ өөрийнхөө эрч хүчиндээ анхаарал хандуулж чадвал нөхцөл байдлыг өөрчилж чадна. Хэцүү үедээ алх. Ядарсан үедээ утсаар ярь. Та эргээд хэвийн байдалдаа орох болно.

Нэг жижиг алхам хий

Ямар ч өөрчлөлт жижиг алхмаас эхэлдэг. Хэрэв та гацаанд орчихоод байгаа бол илүү сайхан байхын тулд ямар нэг том зүйлийг хийж хэрэгжүүлэх хэрэгтэй. Жижиг алхмыг хэрэгжүүлж, бага багаар үр дүнд хүр. Үр ашиг нь нэмэгдэж, таны нөхцөл байдал ч дээрдэнэ.

Хэрэв та хэцүү байгаа бол илүү тааламжтай байхыг хүсвэл өдөрт багахан хугацаагаар дасгал хий. Үүнийг өдөр бүр давтан хий. Дараа нь 7 хоног бүр хийх дасгалын хугацаагаа нэмэгдүүлж, сард хийх дасгалын хугацаагаа нэмэгдүүлж болно. Дараа нь өдөрт 20 минут дасгал хий. Ингэснээр нөхцөл байдлаа сайжруулж чадна.

Нэг зорилго дээр анхаарал хандуул

Заримдаа би хэт их ажилласнаасаа болоод хэцүү байдалд ордог байв. Ингэснээсээ болоод олон ажлаа хийх боломжгүй болж байлаа. Үр дүнд нь миний ачаалал ихдэж, ядарсан байв. Тэмээтэй зүйрлэвэл хэт их ачаанаасаа болоод нуруугаа хугалахаар байв. Түүнчлэн ихээхэн асуудал бэрхшээлтэй ч тулгарч байсан.

Тэгвэл үүнийг шийдэх нэгэн хүчирхэг шийдэл бий: Нэг том ажил, төсөл эсвэл нэг зорилго дээрээ л анхаар. Түүнийгээ маш сайн хий. Ингэснээр та өөртөө цаг зав ч гаргана, эрч хүчтэй ч болно. Урам зоригтой болж, амжилтанд хүрнэ.

Тусламж хүс

Хэцүү үедээ гараа сунган, тусламж хүс. Бид яг л баттерейтэй адилхан. Заримдаа бид өөрсдийгөө ч тэр, бусдыг ч тэр цэнэглэх хэрэгтэй болдог. Бидэнд цэнэг хэрэгтэй. Найз нөхөд, гэр бүлээсээ тусламж хүс. Ойр тойрны болон эргэн тойрны хүмүүсээс эсвэл онлайнаар тусламж хүс. Дэмжлэг хүссэн захидал бичиж болно.

Эрч хүчтэй бодож, сэтгэхэд суралц

Хэцүү үедээ хэцүү зүйл боддог. Бодол сэтгэл бол таны мэдрэмжийн бодит учир шалтгаан байдаг. Нөхцөл байдлаа сайжруулахын тулд бодол санаагаа хянаж эхэл. Өөрөө өөртэйгөө юу ярьж байгаагаа сонс. Сөрөг бодол таныг гацаанд оруулдаг.

Маргах, мэтгэлцэх чадвараа ашиглан эрч хүчтэй бол. “Би хийж чадахгүй нь” гэж бодохын оронд нь “Зүгээр л хар” гэж өөртөө хэл. Бодол сэтгэлээ өөрчилж чадвал та урам зоригтой болно. Эрч хүчтэй бодож сэтгэхэд суралц.

Өдөр тутам өөртөө сануул

Өдөр тутам өөрийгөө урамшуулж, идэвхижүүлэх зүйлсийг сана. Өдөр бүр таны зорилгыг тань сануулах өглөөний и-мэйл болон бусад арга хэрэгслүүдийг ашигла.

Өөртөө сануулах зүйлс илгээж, томоор захидал бич. Ямаршуу харагдаж байгаагаа, ямар сэтгэгдэлтэй байгаагаа, зорилгодоо хүрэх үеийн мэдрэмж, сэтгэгдлээ ширээ, хөргөгч, ширээ сандал дээрээ бичиж наа. Үе үе толинд өөрийгөө хар.

Зорилгоо илэрхийл

Зорилгоо гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо ерөнхийд нь хуваалц. Ингэснээр өөртөө зорилгоо биелүүлэх үүрэг амлалтыг өгч, урагш ахиж чадна. Үүрэг амлалтаа бичгээр бичиж, тусламж гуйхыг хүссэн хүмүүстээ ч бас нэг хувийг нь өг. Ямар ахиц дэвшилтэй байгаагаа тэдэнд мэдэгд.

Пропорционал сэтгэлгээг хөгжүүл

Хэцүү санагдсан ямар ч үедээ би хэдэн жилийн өмнө суралцсан нэгэн аргыг ашигладаг юм. Хүнд хэцүү санагдсан үедээ би сэтгэлгээ, оюун санаагаа судалж үзэхэд , бодит байдлаасаа илүү асуудалтай юм шиг санагддаг байв. Энэ нь ч бусад хүмүүсийн нийтлэг асуудал гэдгийг олж мэдсэн. Нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд би нэгэн дадлыг хэрэгжүүлж эхэлсэн юм. Би өөрийнхөө муу бодлуудыг сонсдог байв. Дараа нь түүнийгээ илүү сайн бодлоор сольж өөрчилдөг болсон. Жишээ нь “Би энэ нүхнээс гарч чадахгүй нь” гэж бодохын оронд “Би энэ асуудлыг шийдэхийн тулд тухайн цаг мөчид нэг жижиг алхмыг хэрэгжүүлнэ” гэж өөртөө амласан.

Амьсгал ав, унтаж амар, өглөөд шүршүүрт ор

Надад үр дүнтэй нэг арга бий. Би хэцүү санагдсан үедээ, ачаалалтай санагдсан үедээ гүнзгий амьсгал авч, өөрийгөө тайвшруулдаг. Тэгээд “Би өнөө орой унтаж амарна, бүх асуудлаа мартаад сайхан унтаж амарна” гэж өөртөө хэлдэг. Маргааш өглөө нь сэрээд сэргэг, урам зоригтой байдаг байв.

”Дараа нь шүршүүрт орж, эерэг сайхан бодол бодож, асуудлаа хэрхэн шийдвэрлэхээ боддог. Энэ аргыг хэрэгжүүлээд үр дүн нь ямар байсан тухайгаа хуваалцаарай.

 Үгсээ өөрчилж, эрч хүчтэй бол

Таны үг маш хүчтэй. Урагш ахиж, өөдрөг байхын тулд бодол, сэтгэлгээгээ өөрчилж байх хэрэгтэй. Одоо хэлж байгаа үгсээ өөрчил. Асуудлыг “боломж” гэж хар. Хүндрэл бэрхшээлийг үр ашиг, давуу тал гэж хар. Хэлж, ашиглаж байгаа үгсээ бага багаар тогтвортой өөрчил. Сэтгэл гутранги байдлыг өөдрөг үзлээр соль.

Таны бодол сэтгэлээ хөгжүүлж, сайжруулж, хянаж чадна. Эрч хүчтэй байх, одоодоо байх дадлыг эзэмшснээр та өөрийгөө дахин эрч хүчтэй болгож, тэнцвэртэй болгож чадна.

FACEBOOK ХУУДАС

ЭРҮҮЛ МЭНД

Цааш унших

ГОО САЙХАН

Цааш унших

БОЛОВСРОЛ

Цааш унших

ТЕХНИК ТЕХНОЛОГИ

Цааш унших

ГЭР АХУЙ

Цааш унших

МӨНГӨ САНХҮҮ

Цааш унших

СЭТГЭЛ ЗҮЙ

Цааш унших

СУРТАЛЧИЛГААН ДЭЭР ДАРЖ БИДНИЙГ ДЭМЖСЭНД БАЯРЛАЛАА


x