АМНЫ ЭВГҮЙ ҮНЭРЭЭС БҮР МӨСӨН САЛЖ, БИЕЭ ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ШИЛДЭГ АРГА


Хүн нас ахих тусам янз бүрийн өвчин тусаад байдаг. Үүний хамгийн том, хамгийн эхний шалтагаан бол ерөөсөө л амнаас эхэлдэг юм байна гэдгийн мэдэж авлаа, ойлгож авлаа. Өглөө унтаал босоод ирхэд хүний аман дотор хэдэн мянган сая бактер, нян үржээд амьдарч байдаг юм байна. Мэдээж босоод амаа угаана. Оотой сойзоор амаа угаасан ч бактер, нянгийн дөнгөж 10 хувь нь алга болдог байна. Бас нэг судалгааны нэвтрүүлэг үзэж байсан юм. Хүний аманд үүссэн нян, бактер жорлонгийнхтой адил хэмжээтэй байдаг гэж. Дээр фэйсбүүкд хаа сайгүй “ “Та өглөө болсонгуутаа шууд ус уу, тэгвэл таны бие эрүүл болно, бодисийн солилцоо сайжирна” гээд нэг хэсэг чинь “ус уу” гэдэг зөвлөгөө мода болсон байсан. Амаа дутуу угаачихаад хичнээн сайн ус угаад яах юм бэ? Ингээд л бид өглөөний цай ууна, юм иднэ. Өнөөх аманд шинээр үүссэн хэдэн мянган сая бактер, нянгаа хоолтойгоо хамт идээд, уугаад залигдаг. Иймээс хүн нас ахих тусам шинэ, шинэ, янз бүрийн өвчинтэй болдог байна. Ходоодны үрэвсэл, улаан хоолойн өрөвсөл, зүрх судас, төрөл бүрийн харшил, үе мөч, сахар, арьсны маажуур өвчин, гээл… За энэ бол насанд хүрсэн хүний асуудал.

Одоо тэгвэл ээжүүд & хүүхдүүд.
Бага насны хүүхэдтэй ээж нар чинь өглөө босоол хагас дутуу амаа угаагаад л санд мэнд хүүхдийн хоол бэлдэнэ, угаана арчина, цэвэрлэнэ, хоолыг нь идүүлнэ. Яг ингэж байхдаа хүүхдийнхээ халбагийг амандаа хийнэ, өөрөө мэдэхгүй өөрийнхөө идэж байсан халбагаар хоолыг нь өгнө. Угж, соск, халбагийг нь бас амандаа хийнэ. Тэгээд хүүхдийнхээ аманд хийнэ. Идэж байсан чихэр, соск нь газар унавал амандаа
хүлхэж байгаад буцаагаад аманд нь хийнэ, ууж байсан ундаагаа хамт ууна. Уруул дээр нь үнсэнэ.

Нэг хүнээс сонсож байсан юм. Жаахан хүүхдийн ээж нь ирэхгүй удаад өнөө хүүхэд нь уйлаад байхаар нь харж байсан охин нь аргаа бараад хэлээ хөхүүлж байсан тухай. Эвгүй муухай байгаа биз. Үүнийгээ ер анзаардаггүй юм байна л даа. Гайгүй л байх гэж боддог. Аль эсвэл өөрийх нь ам цэвэрхэн гэж боддог байх. Эсвэл огт анзаардаггүй. Ер нь ямар ч цэвэр нямбай хүн хичнээн сайн амаа угаагаад унтахад дараа өдөр нь хэдэн мянган муу бактер нян үүсдэг гэж байсан. Ингээд том хүний аманд үүссэн өнөөх муухай зүйлээ хүүхэддээ идүүлээд халдаагаад хаядаг юм байна. Хүүхдүүд үүнээс болж шүд нь маш хурдан цоорно, хоолой нь амархан өвддөг, дархалаа муутай, өвчлөмтгий болдог байна.

За одоо миний ярианы хамгийн гол сэдэв эндээс
Би дээр бичсэн зүйлээ хоёр өдөр бодсоноо бичсэн юм. Хоёр хоногийн өмнө Солонгосын телевизоор “내 몸의 사용 설명서” Монголоор орчуулвал “Өөрийн биеийг зөв ашиглах заавар” гэж эрүүл мэндийн нэвтрүүлэг үзлээ. Үнэхээр сонин, хачирхалтай, гайхалтай юм гарлаа. Та бүгдтэй хуваалцахгүй байхын аргагүй байлаа. Энэ нь Америкчүүдийн дунд их дэлгэрч байгаа гэнэ. Мөн youtube- ээр Европ болон Америкт энэ аргыг хэрэглээд ямар үр дүн гарсан талаар хүмүүсийн ярьсан яринаанаас үзүүлэв.
Юу вэ гэхлээр “Oil pulling” буюу ургамалын гаралтай бүх төрлийн “ ХҮНСНИЙ ТОСООР АМАА ЗАЙЛАХ” юм бол таны биеийн бүх хор тайлагдах ба биеийн дархалаа тэнцвэржин бараг ихэнх өвчин эмгэг эдгэрнэ гэнэ. Үүнд амны хөндийн бүх төрлийн өвчин, амны эвгүй үнэр, бүх төрлийн харшил, ханиалга эдгэрдэг гэнэ. Шүд сайжирч өнгө нь сэргэнэ. Сонин байгааз есийн тосоор амаа зайлахаар… Google ээс Oil pulling гээд хайгаад үзээрэй зөндөө мэдээлэл гарах болно.
За тэгвэл яаж хэрэглэх вэ?
Өлгөө босоод ургамалын гаралтай хүнсний тосыг 20сс буюу амны том халбагаар хоёрыг амандаа хийгээд 15-20 минутын турш зайлаад хаяна. Үүний дараа амаа усаар сайтар зайлах аль эсвэл нэмээд оо сойзоор дахин угааж болно гэнэ. Мөн оройн хоол идэхээс өмнө адил 20сс хэмжээтэй тосоор 15-20 минутын турш зайлаад хаяна.

Анхаарах зүйл
Амны хөндийн бактер тосонд маш сайн наалддаг бөгөөд амаа оо, сойзоор угаахаас хэд дахин үр дүнтэй байдаг гэнэ. Тиймээс тосоор амаа зайлж байх үедээ залигаж болохгүйг дахин дахин анхааруулж байлаа.

Ямар ямар тосоор зайлах вэ?
Ургамалын гаралтай бүх тос болно. Наранцэцгийн тос, Канула цэцгийн тос, Коконот, Оливийн тос, Вандуйнаас гаргаж авсан тос, Чанкирм гээд солонгос тос- гүнждийн будаанаас гаргаж авсан тос бүгд болно.
Ингээд 20 гаран хоногийн туршид энэ аргыг туршиж үзсэн гурван эмэгтэйг нэвтрүүлэгт оролцуулан, ямар өөрлөлт гарсан талаар асуусан юм.
-Эхний эмэгтэйн зүрх өвддөг байсан нь сайжирсан мөн нүүрийн арьс нэмгэрч, нүүрэн дээр гарсан юм алга болсон. Харшил өгч загтах нь алга болсон. Амны эвгүй үнэр бүр мөсөн алга болсон гэв.
-Хоёр дахь эмэгтэй байнга хуурай ханиалгаж, хамар нь байнга битүүрдэг, найтаалгах, харшилтай байсан бол сайжирч байгаа. Мөн маш их цэр гардаг байсан бол ховхорч байгаа гэв.
– Гурав дахь эмэгтэй улаан хоолойн үрэвсэлтэй, ходоод өвддөг байсан бол бас үр дүнтэй сайжирч байгаа гэв.
Энэ нэвтрүүлэгт уламжлалтын эмч, шүдний эмч, ерөнхий эмч гээд гурван их эмч оролцсон ба гурвуулаа “Oil pulling” ний талаар судалгаа, шинжилгээ хийсэн, хүний биед ямар өөрчлөлтийг гаргаж байсан мөн ямар их үндэслэлтэй арга болох талаар олон жишээ дурьдан ярьсан юм. Мөн Америкийн шүдний эмч хэрхэн хүмүүст тосоор амаа зайлах тухай санал болгож байгаа хэр сайн болох талаар гаргав.
Нэвтүүлэг дууссаны дараа би шууд туршиж үзлээ. Уул нь нээх ядаад байх зүйл биш л дээ. Айл болгонд байдаг л есийн тос.
Гэртээ байгаа тосноос шууд амандаа хийгээд туршиж үзлээ. Эхлээд их эвгүй огиулаад гаргаад хаямаар санагдсан ч 10 минут өнгөрсөний дараа шүлстэй холилдоод гайгүй болоод ирсэн. Яадхад манайд усан үзэмны яснаас гаргаж авсан тос байсан тул эвгүй амттай байлаа. Дараа өдөр нь Канула цэцгийн үрээс гаргаж авсан есийн тос авч байгаад үзтэл арай дээр амттай санагдав. Ингээд өглөө нөхөртэйгээ хамт зайлж үзлээ. Аман дотор цаанаа л нэг сайхан цэвэрхэн, хөнгөн болсон мэт санагдав. Тогтмол амаа зайлаад байвал нэг сарын дараагаас янз бүрийн өөрчлөлт гарч эхэлнэ гэсэн тул тууштай хийхээр шийдэв ээ. Хамгийн гол нь хүний биеийн хор тайлагдана, дархалаа тэнцвэржиж, амны эвгүй үнэр бүр мөсөн алга болно. Бас амны янз бүрийн үрэвсэл алга болж эхлэхээс гадна аман дахь нян, бактер 100 хувь алга болохгүй ч ийм сайхан цэвэрлэгээ хийсэн амаар хоол унд идээд ирэхээр хүний бие аяандаа сайхан болоод ирэх нь ойлгомжтой санагдсан юм

Healty Healty facebook хуудас

FACEBOOK ХУУДАС

ЭРҮҮЛ МЭНД

Цааш унших

ГОО САЙХАН

Цааш унших

БОЛОВСРОЛ

Цааш унших

ТЕХНИК ТЕХНОЛОГИ

Цааш унших

ГЭР АХУЙ

Цааш унших

МӨНГӨ САНХҮҮ

Цааш унших

СЭТГЭЛ ЗҮЙ

Цааш унших

СУРТАЛЧИЛГААН ДЭЭР ДАРЖ БИДНИЙГ ДЭМЖСЭНД БАЯРЛАЛАА


x