НҮҮР УГААХАД УЧИР БИЙ



Бүсгүй та өглөө ажил, хичээлдээ хоцрохгүйн тулд нүүрээ хам хум угаагаад, өнөөх л буддаг арга барилаараа оо энгэсэг түрхээд гардаг бол анхаарлаа түр хандуулна уу.

Нүүрээ тасалгааны температуртай усаар савандахгүйгээр зайлах буюу арьсны шугамын дагуу мөсөөр илж арчина. Саван хэрэглэж болохгүй.

Ердийн хэвийн арьсанд саванг долоо хоногт 2-3 удаа хэрэглэнэ. Саванг олон удаа хэрэглэх нь арьсыг хуурайшуулж, хогжруутуулан, цочромтгой чанарыг нь ихэсгэдэг. Усаар зайлах буюу мөсөөр илж арчсаны дараа нүүрний арьсыг зөөлөн алчуураар хөнгөн хөнгөн дарж чийгийг нь шингээж авна. Ингэж угаалга үйлдэсний дараа нүүрээ хатаана.


Хамаа намаагүй арчиж болохгүйг анхаараарай. Чанга даран арчих нь арьсыг сунгаж, цагаас нь өмнө үрчлээ суулгана. Хэрэв усаар зайлж, мөсөөр арчсаны дараагаар тосон түрхлэг хийх бол бага зэргийн чийг үлдээж болно. Харин гадаа гарахын өмнө чийгийг хуурай болтол шингээх хэрэгтэй.

Ердийн хэвийн арьсыг ингэж цэвэрлэж болохоос гадна төрөл бүрийн лосьоноор цэвэрлэж болно. Хөвөн ба самбайнд тос буюу лосьон шингээгээд зөөлөн арчина.

FACEBOOK ХУУДАС

ЭРҮҮЛ МЭНД

Цааш унших

ГОО САЙХАН

Цааш унших

БОЛОВСРОЛ

Цааш унших

ТЕХНИК ТЕХНОЛОГИ

Цааш унших

ГЭР АХУЙ

Цааш унших

МӨНГӨ САНХҮҮ

Цааш унших

СЭТГЭЛ ЗҮЙ

Цааш унших

СУРТАЛЧИЛГААН ДЭЭР ДАРЖ БИДНИЙГ ДЭМЖСЭНД БАЯРЛАЛАА


x