
Хувцас индүүдэх бол уйтгартай, цаг их шаарддаг ажил гэдэгтэй эмэгтэй хүн бүр санал нийлэх байх. Заримдаа яарч сандарсан үед хувцсаа индүүдэлгүй өмсөх үе маш олон тохиолддог шүү дээ. Үүнийг шийдэж чадах хялбар арга байна.
Хувцас хатаагчиндаа 2 ширхэг дөрвөлжин мөс хийгээд, хамгийн халуун дээр нь тавь. Үр дүнд нь хэдхэн минутын дараа та ямар ч үрчлээ, хуниасгүй хувцастай болох болно.
Хатаагч халах үед мөснүүд хайлан битүү агаарт ууршиж, улмаар хувцсыг үрчгэргүй, индүүдсэн мэт болгодог байна.